Ⅰ. Өндөр чанар бүхий хүйтэнд тэсвэртэй зуурмаг. Ⅱ. Цаг агаарын хатуу нөхцөлд ажиллах чадвар бүхий үйлдвэрийн плантын танилцуулга.
Өвлийн нэмэлт гэдэг нь өвлийн тэсгим хүйтэнд зуурмагийн бэхжилтийн эхэн үеийг хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдсон бүтээгдэхүүн бөгөөд зуурмаг дахь усны найрлагын хөлдөх хэмийг бууруулах үйлчилгээтэй бодис юм.
Өвлийн нэмэлтийн орцын хэмжээг өөрчилснөөр 0-оос −3 хэмийн хүйтэнд зөвхөн хучилга болон бэхжилтийн технологийг ашиглан зуурмаг шахах боломжтой болдог.
Манай үйлдвэрээс та бүхэнд хандаж өвлийн нэмэлтийн орцын хэмжээ, нэмэлтийн зэрэглэлийг өсгөх эсэх тухай, бэхжилтийн нөхцөл зэргийн талаарх урьдчилсан зөвлөгөөнүүдийг өгөхөд бэлэн байгаа бөгөөд бид инженерийн тооцоолсон найдвар бүхий бетон зуурмагийг танд хүргэх болно.
Дамжлагын үе шатыг цөөрүүлж, зөв таамагласан агаарын хэмд, тогтоосон хугацааны дагуу хангалттай хатуулаг бүхий зуурмагийг шахаж танд сэтгэл ханамжийг бэлэглэхийн тулд зуурмагийн найрлагын зэрэглэлийг өсгөх шаардлагатай болдог. Дэлгэрэнгүй мэдээллийг манай инженертэй зөвлөж авна уу.
Зуурмагийн найрлага дахь дүүргэгч бодис болон усыг бойлер ашиглан тохиромжтой хэмээр халааж өгснөөр зуурмаг гаргах үеийн хэмийг 10 хэмээс дээш барьж өгдөг. Ийнхүү халааснаар тээвэрлэлтийн үеийн хөлдөлтөөс сэргийлж чадна.
Манай үйлдвэрээс гаргасан бетон зуурмагийг агаарын −20 болон −30 хэмийн хүйтэн орчинд барилгын талбай руу тээвэрлэх үеийн дулаан алдалтыг схемчлэн харуулав (М450-18 маркыг ашиглав).
Манай компани нь өвлийн тэсгим хүйтэнд ч өндөр чанартай бетон зуурмагийг үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэхийн төлөө хамгийн шилдэг технологиор хийгдсэн “Цамхаг” загварын үйлдвэрийг Японд бэлдэж оруулж ирж угсарч суурилуулсан.
150 мм дулаалгаҮйлдвэрийг бүхэлд нь 150 мм-ийн дулаан хадгалах ханаар хучиж дулаан хадгалах чадамжийг дээшлүүлсэн.
Битүү конвейерДүүргэгч бодис илгээгч конвейер нь агаарын хэмийн нөлөөг шууд авахаас хамгаалагдаж, дулаан хадгалах чадамжаа үе шат бүрдээ өндөрсгөж өгдөг.





Маркийн сонголт, өвлийн нэмэлтийн орц, бэхжилтийн нөхцөл зэргийн талаар манай инженерүүд урьдчилан зөвлөж, үнийн санал бэлтгэнэ.