Япон улсын Айзава группын хөрөнгө оруулалттай, Монголын барилгын салбарт өндөр чанартай бетон зуурмаг нийлүүлэгч.
“Ямар ч хүн зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог.”— Франсуа Мориак
Манай компани нь Япон улсын барилгын материал, бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Айзава группын хөрөнгө оруулалттайгаар 2009 онд үүсгэн байгуулагдаж, бүрэн автомат орчин үеийн бетон зуурмагийн үйлдвэрийг Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн, импортолж Улаанбаатар хотноо 2012 онд барьж ашиглалтад оруулсан.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдацыг даган дэд бүтэц, инженерийн байгууламж болон томоохон цар хүрээтэй төслүүдэд өндөр маркийн, удаан хугацааны эдэлгээ даах чанартай бетон ашиглах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Манай үйлдвэр нь М700 – М1000 хүртэлх маркийн өндөр чанарын зуурмагийг цагт 150 м³ үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж, удирдлагын системээр бүрэн тоноглогдсон.
Японы Айзава группын хөрөнгө оруулалтаар Айзава Монгол ХХК байгуулагдав.
Бүрэн автомат, 150 мм дулаалгатай “Цамхаг” загварын үйлдвэрийг Японд бэлтгэж, Монголд импортлов.
Японд бэлтгэсэн үйлдвэрийг Улаанбаатар хотноо угсарч суурилуулан, ашиглалтад оруулав.
Шангри-Ла төв, Яармагийн шинэ гүүр, гүүрэн гарц, 7-р хорооллын төсөл зэрэгт бетон нийлүүлж байна.
Бид бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэн, үйл ажиллагаандаа орчин үеийн, шинэ тэргүүний техник технологийг байнга нэвтрүүлж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын барилгын салбарт нийлүүлэхийг зорин ажиллаж байна.
Бетон зуурмаг хэмээх материалын чадвар, ашиглах боломжийг өргөтгөн, эцсийн хэрэглэгч амар тайван, итгэл төгс амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний судлах үндсэн зорилго юм.
Орц бүрийг лабораторид шалгаж, маркийн баталгаа гаргана.
Хэлэлцсэн хугацаанд, хэлэлцсэн хэмжээгээр — улирал харгалзахгүй.





Маркийн сонголт, өвлийн нэмэлтийн орц, бэхжилтийн нөхцөл зэргийн талаар манай инженерүүд урьдчилан зөвлөж, үнийн санал бэлтгэнэ.