Ердийн суурийн цутгалтаас гүүр, өндөр барилга, усан байгууламж хүртэл — төсөл бүрт тохирсон инженерийн тооцоотой бетон зуурмаг.

Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний болон иргэний зориулалттай барилга байгууламжийг ус нэвчилтээс хамгаалах ба удаашруулах чадвартай. Шангри-Ла Улаанбаатар төв, Яармагийн шинэ гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц зэрэг төслүүдэд нийлүүлсэн.

М400–М1000 өндөр маркийн бетон зуурмагийг зам, талбай, гүүр, өндөр барилга байгууламж, тэдгээрийн суурийн цутгалтын ажлуудад хэрэглэнэ. Эдийн засгийн өсөлтийг дагаад дэд бүтэц, инженерийн байгууламж, том цар хүрээтэй төслүүдэд удаан хугацааны эдэлгээ даах чанартай бетоны хэрэгцээ өсөж байгаа бөгөөд манай үйлдвэр М700–М1000 хүртэлх маркийг цагт 150 м³ хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай.

Энэхүү бетон зуурмаг нь цутгагдах чанар өндөр, эрчим хүч, хөдөлмөр зарцуулалтыг бууруулан хольцын нягтруулалтаас үүсэх дуу чимээг багасгах давуу талтай.

Энгийн бетон зуурмагт тусгай бактери нэмж зуурснаар энэхүү бетон зуурмаг бий болно. Янз бүрийн шалтгаанаас үүссэн хагаралыг энэхүү бактери нь нөхөх үүрэгтэй юм.
Японд захиалгаар үйлдвэрлэсэн бүрэн автомат “Цамхаг” загварын үйлдвэр. Орц бүр агаарын хэм, маркийн шаардлагад тааруулан компьютерээр удирдагдана.
| Үйлдвэрлэх хүчин чадал | 150 м³ / цаг хүртэл |
|---|---|
| Бетоны марк | М400 – М1000 (М700–М1000 өндөр марк) |
| Үйлдвэрийн загвар | “Цамхаг” загвар, бүрэн автомат удирдлага (Япон) |
| Дулаалга | 150 мм дулаан хадгалах хана, битүү конвейер |
| Өвлийн технологи | Өвлийн нэмэлт; бойлероор халаасан дүүргэгч ба ус; 0…−3°C-д хучилга, бэхжилтийн технологи |
| Гарах үеийн зуурмагийн хэм | 10°C-с дээш (өвлийн горим) |
| Ашиглалтад орсон | 2012 он, Улаанбаатар хот |
Агаарын хэмтэй уялдуулан зуурмагийн орцны найрлага, нэмэлтийн зэрэглэлийг тохируулна.
Их хэмжээний бетон зуурмагийг барилгын талбайд бүтэн жилийн туршид тасралтгүй нийлүүлнэ.
Өвлийн нэмэлтийн орцын хэмжээ, зэрэглэлийг өсгөх эсэх, бэхжилтийн нөхцөлийн талаар урьдчилсан зөвлөгөө өгнө.
Маркийн сонголт, өвлийн нэмэлтийн орц, бэхжилтийн нөхцөл зэргийн талаар манай инженерүүд урьдчилан зөвлөж, үнийн санал бэлтгэнэ.